⚔️HZ-2022-Final-Breaking News
Зөн билэг
За финалын хамгийн хачирхалтай бөгөөд хөгжилтэй бодлогыг яаж бодсон талаараа танилцууляаа
7z файл нууц үгээр хамгаалагдсан бөгөөд тэмцээний үеэр 5 минут орчим rockyou.txt үгсийн сангаас халдлага хийх гэж үзээд болохгүй болохоор нь өөр аргаар үзсэн. Гэтэл бодлого зохиогч нь сүүлд хэлэхэд 7-8 минут орчим зарцуулж тайлах ёстой юм байна лээ. Тэгэхээр хүлээж чадаагүй миний буруу л даа ххэ
Нууц үг нь өгөгдсөн учраас тайлаад үзвэл дотор нь дохионы хэлээр ярьж байгаа залуу байх бөгөөд үлдсэн хэсэг нь тас хар байв
Дохионы хэлээр ярьж байгаа хүний хөдөлгөөнийг таахад хэцүү бөгөөд таахны тулд гарын хөдөлгөөн болон амны хөдөлгөөний зэрэг ойлгох шаардлага үүснэ. Тиймээс мэдээний ард явж байгаа текстүүдийг ажилах шаардлага үүссэн
хүүхдүүдээс хорт хавдрын 45 гэдэг үгийг хайгаад үзвэл news.mn-дээр мэдээ гарсан байна.
Уг мэдээ нь 9 сарын 23-нд тавигдсан бөгөөд бичлэгний арын хэсгийг харвал MNB-тэй төстэй харагдсан. Тэгээд MNB-н Youtube сувагруу ороод
2022 оны 9 сарын 23-нд ямар мэдээ гарсан байгааг хайж үзвэл "Цагийн хүрд" нэвтрүүлэг болж таарсан. Доогуур урсаж байгаа мэдээлэл нь байнга гарч байсан бөгөөд яг даалгаварт өгөгдсөн арын фонтой ижил бас текст нь хүүхдүүдээс хорт хавдрын 45 гэдэг текст нь таарах ёстойг олох гэж хичээсэн
За ингээд 33 минут 31 секунд дээр яг арын фон болон үг нь давхцаж байсан учраас эхлээд нэвтрүүлийг хөтлөгчийн үг явч дуусаад дараа нь дохионы хэлмэрч маань үйлдлээ хийх хэдэн секундын delay үүсэх хэсгийг тооцоолоод хэлсэн үгийг нь бичиж авбал Байгаль Эх Лицей гэж таарсан
Flag: HZ{Байгаль_Эх_Лицей}
Last updated