⚔️Final-Shao Kahn

PHP symlink, Base64, Web Exploitation

Challenge Type: Web Exploitation

Challenge Name: Shao Kahn

Харуул Занги 2018 тэмцээний эцсийн шатны Web exploitation төрлийн эхний даалгавар болох “Shao Kahn” даалгаврын writeup-ыг хүргэж байна

Даалгаврыг нээхэд бидэнд /tmp/shaokahnflag.php гэсэн path өгөгдсөн байсан. Бидэнд өгөгдсөн Url → http://218.100.84.106:8060/ нэвтрээд харахад

Online compiler шиг interface -тэй дотор нь echo буюу хэвлэх коммандаар ShaoKahn гэсэн үгийг хэвлэсэн байлаа

Яг энэ үед надад төрсөн санаа байгаагүй бөгөөд эхний өгөгдөлрүүгээ буцаад сэжигтэй зүйл байгаа эсэхийг лавлаж харлаа. Их удаан харсан xD За ерөнхийдөө эхлээд уламжлалт вэбийн шалгах процесуудаа шалгаад үзье гэж бодсон

http://218.100.84.106 гэсэн бидэнд өгөгдсөн Url — д robots.txt -г оруулж үзэхэд shao.gif зураг гарч ирсэн. Сүүлийн үед вэбийн даалгаврууд forensics ялангуяа steganography — тай хосолсон маягаар их орж ирдэг болсныг санаад зурган доторх зүйлсийг нилээдгүй хайж үзсэн. Даан ч юу ч олдоогүй учир дан вэб бровсер дээрээ шалгалтуудаа хийнэ гэж ойлгосон

Үүний дараагаар PHP дээрх compiler байсан мөн бидэнд path , link өгөгдсөн тул эхлээд PHP link-г google-ээс хайлт хийсэн

За хайлтын үр дүнд маш их PHP source code -нуудаас хамгийн байж болох хувилбарыг оллоо.($target , $link) Гэхдээ уг code -нд link ээс утгаа аваад хэвлэх үйлдэл гэх мэт зарим функцүүд байгаагүй учир доошлуулаад хартал

symlink() , readlink() , linkinfo() гэсэн 3 ойлголт байлаа symlink буюу symbolic -ыг үүсгэх боломжтой гэдгийг хараад судлахаар шийдэв

symlink() -ээс readlink-н $link -г унших болох кодыг оллоо

Үүний дараа өмнөх хэсэгт уламжлалт шалгалт хийх үедээ нэг зүйлийг мартсан байснаа санаад хурдан туршихаар болов

Url дотор байгаа файлуудыг шалгаж үзтэл. http://218.100.84.106:8060/flag буюу уг url дотор flag гэсэн файл байгаа эсэхийг шалгахад үр дүнд нь “flag” файл байж таарсан

flag.php файлаа татаж авлаа

php файлыг терминал орчноос php flag коммандаар ажиллуулах үед флаг маань гараад ирэх нь тэр xD

HZ{fastcg1pack3t.Really!!}

Last updated